
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирэх тавдугаар сард Турк улсын эмч нартай хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын чиглэлээр үзлэг оношлогоо, мэс заслын эмчилгээ хийхээр боллоо.
Тус үзлэг, оношлогоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар болон Турк улсын эмч, доктор, профессор Мехмет Айдоган нар хамтран хийх юм.
Нуруу нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд ГССҮТ-ийн Амбулаторийн тасагт урьдчилсан үзлэг хийж бүртгэнэ.
Эх сурвалж: ГССҮТ
ГССҮТ-өөс Турк улсын эмч нартай хамтран нуруу, нугасны чиглэлээр үзлэг, эмчилгээ хийнэ | ||
Үзсэн: 599 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.