Шууд Chart

Нүдэнд эм дусаах заавар

2023-04-26 12:20:47

Нүдэнд эм дусаах заавартай танилцана уу. 

1. Эхлээд гараа сайтар савандаж угаана.
2. Нүдэнд эм дусаахаас өмнө нүдэнд ямар нэгэн эм, дусаалга хийхээс зайлсхийнэ. Цэвэр байлгана.
3. Дусаалгаа зөв эсэхийг шалгана.
4. Нүдний дусаалганы тагийг авж бэлдэнэ.
5. Толгойг бага зэрэг хойш гэдийлгэнэ.
6. Толгойг бага зэрэг хойш гэдийлгэсэн хэвээр долоовор хуруугаар доод зовхиноос доош татна.
7. Доод зовхиноос доош татсан хэвээр эмийг нүдний доод зовхины дотор талын салстын хөндийд 1 дусал дусаана.
8. Дусаалганы хошууг нүд болон сормуусанд хүргэхгүй.
9. Эм дусаасан нүдийг 1-2 минут орчим анина.
10. Нойтон эсвэл хуурай, цэвэр сальфеткаар илүү гарсан эмийг нүдний ойр орчмоос арчина.
11. Дараа нь дахин гараа угаана.
 
Дусаалга дусаахдаа анхаарах зүйлс: 
 
• Дусаалганы нэр болон дуусах хугацааг заавал шалгаж байх
• Хэрэв олон дусаалга дусаадаг бол дусаалга хоорондын зай дор хаяж 5 минут байх
• Дусаалгаа бусдад дамжуулан хэрэглэхгүй байх
• Дусаалганы хошуунд хүрэлцэхгүй, бохирдуулахгүй байх
• Нүдэнд эм дусаасны дараа эмийн бодис хамрын хөндий, залгиур хоолойруу дамжихаас сэргийлж, зовхины хамар доод талын буланд буюу нулимсны хүүдий дээр 1-2 минутын турш дарах
• Хэрэв эм дусаасны дараа нүд загатнах, улайх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрвэл дусаалгыг зогсоож, нүдний эмчдээ дахин үзүүлж, зөвлөгөө аваарай.
 
Эх сурвалж: "Гэрэлт мэлмий" нүдний эмнэлэг

Нүдэнд эм дусаах заавар  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй