
Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 27. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 1. Адъяа гараг. Найралт эх одтой, 8 цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Будлиу өдөр. Далай ван гариг нь тэнгисийн бурхан бөгөөд бидэнд оюун санааны хязгаарт хүрэх боломж олгож, бидний ухамсрыг зохицуулж байдаг. Далай ван гараг нь таны гэр бүлийг илтгэдэг загасны ордонд шилжиж байгаа бөгөөд таны дотоод сэтгэлд онцгой өөрчлөлт авчирч байна. Та өөрийн чадвараар сэтгэл татам, нууцлаг нэгэн болж чадна. Та гэр орноо ямар байх талаар хэт идеалист болно. Энэ нь бодит байдал болон зөгнөл 2-ын ялгааг мэдэх үед сэтгэлээр унахад хүргэнэ. Эцэг, эхийн бие тааруу болж эмнэлэгт хэвтэж магадгүй. Та тэдний хүслийг хүндэтгэж, сайн анхаарал халамж тавьснаар туслаж чадна.
Үхэр (4/20-5/20)
Зорилготой өдөр. Асуудлаа шийдвэрлэснээр танд сэтгэл ханамжит байдал мэдрэгдэнэ. Зарим үхэрийнхэнд энэ яг л өдөр тутмын үгийн сүлжээ бөглөж байгаа юм шиг амархан байх боловч заримд нь хэдэн сая долларын үнэтэй бизнесийн хэлэлцээр хийж байгаа юм шиг санагдана. Ямар ч үйл ажиллагаанд оролцсон гэсэн та аливаа асуудалд нүүр тулдаг байдалд дасан зохицох хэрэгтэй..
Хамтатгах (5/21-6/21)
Амралтын өдрийг гэртээ амран өнгөрөөхийг чухалчил. Ажлын хэт ачаалал нь танд гүн ядаргааг авчирч болзошгүй. Таны амьдралд орж ирсэн нэгэн чухал хүнээс болж таны бодол санаанд гудамжинд тааралдсан хэн нэгнээс татгалзах байдал төрж болзошгүй. Аливаа зүйлийг хэтэрхий их санах нь ирээдүйд урам хугарсан байдлыг гаргаж болзошгүй.
Мэлхий (6/22-7/22)
Од гараг таныг энэ өглөө онцгойлон үзэж, өөр олон зүйлийг хийх урам зоригийг өгч байна. Хэрвээ та онгоцоор нисэх, шүхрээр буух зэрэг алхмыг удаан хугацааны турш хүсч байсан бол энэ төлөвлөгөөгөө заавал хэрэгжүүл. Амралтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхээс өмнө хайрттайгаа энэ талаар ярилц. Учир нь таны хийх гэж буй зүйл түүнд таашаагдахгүй байна.
Арслан (7/23-8/22)
Ашигтай өдөр. Үл ойлголцол болон эргэлзээ ажлыг тань удаашруулах болно. Ямар нэгэн давсалсан мэдээлэлд итгэхгүй байснаараа төөрөгдөлд орохгүй байж чадна. Илүү романтик зүйлсийг амьдралдаа оруулж ирэх нь сайхан санагдаж магадгүй. Энэ нь ч үнэн байх. Шашинлаг амьдралдаа анхаарал тавьж шашны цуглаандаа яв. Бясалгал хийхээр шийдсэн бол дотоод ертөнцөө тольдон харж чадах чимээгүй орчин нь таны сүнслэг байдал төдийгүй эрүүл мэндэд тань ч сайнаар нөлөөлнө
Охин (8/23-9/22)
Таамаглашгүй өдөр. Төсөөлөөгүй байсан салалт, өөрчлөлт дурласан охиныхныг гонсойлгох болно. Бүлгийн арга хэмжээнд оролцох нь таны найдаж байсан нөхөрлөлийг авчрахгүй. Гэхдээ энэ нь өөрийн чадвараа хөгжүүлэх боломж олгох болно. Найз чинь сэтгэл санаагаар унаж, таныг зовоож, өөрийн зовлонгоо тоочвол сэдвээ өөрчилж амьдралыг арай өөр өнцгөөс харахад нь тусла.
Жинлүүр (9/23-10/22)
Хянуур өдөр. Аливааг зөв төлөвлөж чадвал мөрөөдөл биелж болно. Тиймээс хийхийг хүсч буй бүх зүйлийн талаар эргэцүүлэн бод. Хэрвээ та илүү зэрэг дээшлүүлэх мастер докторын боловсролыг эзэмшихийг хүсч байгаа бол интернэтийг ашиглан хэрэгтэй мэдээллийг ав. Энэ нь таны ирээдүйн ажил мэргэжлийн амжилтыг нэмэгдүүлнэ.
Хилэнц (10/23-11/21)
Холигдмол хандлагатай өдөр. Үдээс хойш хайр дурлалын холбоотой асуудалд орооцолдох төлөвтэй байна. Гэр бүл найз нөхөд гээд л таныг сайн мэддэг хүмүүсээс танилцуулах хүний хэмжээгээр та сохор болзоонд очих болно. Хэлж байгаа үгээ бодоорой. Эхлээд ярьчаад дараа бодох нь үнэхээр асуудалтай. Хэлсэн үгээ буцааж болдоггүй гэдгийг санаарай. Хэрвээ та гадаа ажиллахаар бол шингэн юм сайн уугаарай. Даарч хөрөх үед халуун аарц чацаргана тустай.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр танд бага зэргийн хүндрэл хамт олны зүгээс таагүй харьцаа ирж болзошгүй. Хайр дурлалын шинэ холбоо сэтгэл гонсойлгож хүндрэлээс өөр юу ч авчирахгүй. Бүтэлгүйтэл харамсал учирч болохыг үгүйсгэхгүй. Бүх зүйлд ухаалаг сайхан сэтгэлээр хандвал эргэн тойрныхон тань таныг ойлгож хүндлэх болно.
Матар (12/22-1/19)
Үр бүтээлтэй бөгөөд сэргэлэн байж чадна. Тиймээс өглөө эртлэн босч, шинэ санаа, боломжуудыг алдахгүй байхыг хичээ. Өдрийн 2 дугаар хагаст саад бэрхшээл таны ажлын бүтээмжинд дахин нөлөөлнө. Хамтаар ажиллах нь үр бүтээлтэй. Зарим нэг тань удирдах албан тушаалд томилогдож болзошгүй. Хамтрагч нар таны шударга занд бүхнээс илүү итгэнэ.
Хумх (1/20-2/18)
Солигдмол өдөр. Таны хийж байгаа зүйл хичнээн баяр баясгалантай байсан ч таагүй зүйл тохиолдож магадгүй гэсэн дохио ирнэ. Та эрт унтан сайн амарвал сэтгэл санааны хямралаа эдгээж чадна. Та санаанд ороогүй замаар эд хөрөнгө өвлөж магадгүй. Гэхдээ аливаад мөнгөөрөө азаа үзэх хэрэггүй. Та энэ өдөр их үрэлгэн байж мэднэ. Амархан орж ирсэн мөнгө амархан алга болдог гэдгийг бүү март. Та найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй байна. Тэдний зовлон гунигийг ойлгон туслах нь таныг улам нэр хүндтэй болгоно.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр та гэрээ засч маш том өөрчлөлт хийхээр шийдэх учир магадгүй та өнөөдөр их өөдрөг төлөв байдалд байна. Тиймээс ямар нэг төлөвлөгөө зохиоход анхаарлаа төвлөрүүлж, харин энэ ажилдаа зарцуулах мөнгө болон эрч хүчээ олохын тулд засвараа эсвэл төлөвлөсөн ажлаа эхлүүлээд хэрэггүй. Таны үзэл бодол олны анхаарлыг татна.
Өнөөдрийн зурхай /2014.07.27/ | ||
Үзсэн: 1298 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.