Шууд Chart

Чихрийн шижин өвчний үед хэрэглэх 3 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

2023-05-02 14:26:51

Чихрийн шижин өвчний үед хэрэглэх 3 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна.
 
"Новартис" эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй өвчлөлийг үндсэн 4 бүлэгт хувааж, 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
 
Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.
 
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн нийт 941 гаруй эмийн сангаар Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
 
 
Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай доорх линкээр орж танилцана уу. 
 
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Чихрийн шижин өвчний үед хэрэглэх 3 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна  
Үзсэн: 3825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн [127.0.0.xxx] 2024-04-10 17:22
Таньдагтаа хөнгөлөлт өгдөг бх
Зочин [127.0.0.xxx] 2023-05-05 10:11
Сэлэнгийн хушаатад чихрийн шижингийн эмээ 3 бичүүлжээ 100 хувь хөнгөлж бичихгүй байна
Зочин [127.0.0.xxx] 2023-05-05 09:56
Ховдод хаанаас аль салбараас авах вэ эмчийн бичиг хэрэгтэй юу
Зочин [127.0.0.xxx] 2023-05-03 23:23
Үнэтэй эмээ хямдруулмаар бна яг сахарын өвчинд тустай сайн бууруулдаг эмний үнийг сайн бууруулаач сахарын тариаг бууруул маш их хүндрэл өгч эрхтэнээсэн салж өрөөл татуу болж бна шүү Эм сайдаа
Зочин [127.0.0.xxx] 2023-05-03 19:57
Гальбусмет эмийг хөнгөлж болохгүй юм уу. Ямар ч хөнгөлөлтөнд байхгүй болсон байнаа.1хавтгай нь 26000 төгрөг байгаа
Зочин [127.0.0.xxx] 2023-05-03 09:32
гальвусмет хөнгөлж болдоггүй юм уу ядаж 70 хувийн хөнгөлөлттэй баймаар бна
Зочин [127.0.0.xxx] 2023-05-03 00:49
Энэ эмүүд нь сахар огт бууралахгүй хамгийн муу байна лээ

Бидэнтэй нэгдээрэй