Шууд Chart

Өнөөдөр астматай тэмцэх дэлхийн өдөр

2023-05-02 14:31:16

"Өнөөдөр астматай тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна. 

Уг өдрийг 1998 оноос жил бүр тавдугаар сарын эхний долоо хоногийн мягмар гарагт тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд астмын талаар эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг хөндөж дэлхий нийтээрээ нэг эв санаатай байгааг илэрхийлдэг өдөр юм.

Манай улсын хувьд 2010 онд Астмын Дэлхийн Нийтийн Санаачилга (GINA)-д элсэн орсон бөгөөд үүнээс хойш жил бүр Астмын эсрэг өдрийг зохион байгуулж ирсэн түүхтэй.

Эрүүл мэндийн даатгалын сангаас цочмог бронхиолит буюу астма өвчний хэвтүүлэн эмчлэх болон эмийн эмчилгээний тусламж, үйлчилгээний зардлыг хариуцан даатгуулагч-иргэдээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалан ажиллаж байна. Тухайлбал, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний эрчимт эмчилгээний нийт төлбөр болох 4,978,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг бол эмийн эмчилгээний нийт зардлын 85 хувийг ЭМД-ын сангаас, үлдсэн 15 хувийг даатгуулагч хамтын төлбөрөөр төлөх зохицуулалттай байна.


Өнөөдөр астматай тэмцэх дэлхийн өдөр   
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй