Шууд Chart

Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 61.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин байна

2023-05-04 08:46:53

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн амд өвчлөлийн 638,460 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 371,732 (58.2 хувь) эмэгтэй, 266,728 (41.8 хувь) эрэгтэй байна. 

Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 61.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 11.4 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 7.8 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 6.1 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3.7 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.5 хувийг эзэлж байна. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 61.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин байна   
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй