Шууд Chart

Мал эмнэлгийн лабораториудад тоног төхөөрөмж нийлүүлнэ

2023-05-11 09:12:06

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-өөс мал эмнэлгийн лабораториудын оношилгооны чадавхыг бэхжүүлэх ажлыг хийж байна.

Энэ хүрээнд Хэнтий аймгийн Мал эмнэлгийн лабораторид хасах 86⁰С-ийн гүн хөлдөөгч, малын гоц халдварт өвчнүүдийг оношлох бодит хугацааны ПГУ-ын машин, лабораторит биоаюулгүй байдал, аюулгүй байдлыг хангуулах зарим тоног төхөөрөмж (A II ангиллын биоаюулгүйн кабинет, аюулгүйн шүршүүр, нүд угаах төхөөрөмж), болон халаах, агааржуулах, хөргөх системийг 4 лабораторид суурилуулуулж хүлээлгэн өгөв.

Мөн Ховд, Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн лаборатори болон Улсын мал эмнэлгийн төв лабораторит шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг нийлүүлнэ гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 


Мал эмнэлгийн лабораториудад тоног төхөөрөмж нийлүүлнэ   
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй