Шууд Chart

Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалт өндөрлөв

2023-05-12 11:02:40

Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт жилд 2 удаа зохиогддог бөгөөд энэ жилийн эхний уулзалт Индонезийн Лабуан Бажо аралд боллоо. Өнөөдөр хуралдааны сүүлийн өдөр даргалагч орны тэргүүн Жоко Видодо дэлхийн эдийн засгийн хүнд нөхцөл байдал болоод бүс нутгийн хүчний өрсөлдөөн дунд улс орнуудыг эв нэгдэлтэй байхыг уриалжээ.

42 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Мьянмарт дүрвэсэн хүмүүст зориулсан тусламжийн цуваа руу халдсан хэргийг шүүмжлэн авч хэлэлцэж, хүчирхийллийг нэн даруй зогсоож, тус улсын цэргийн засгийн газрыг энх тайвны төлөвлөгөөг биелүүлэхийг уриалжээ. Учир нь Мьянмарын хямралыг үр дүнтэй шийдвэрлэх асуудлаар тус холбооны гишүүн 10 оронд олон улсаас шахалт үзүүлж байгаа. Гэвч АСЕАН-ы гишүүн орнууд энэ тал дээр цаашид хэрхэн ажиллах тухайд санал зөрөлдөөнтэй байгааг мөн эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал зарим орнууд Мьянмарын генералуудыг тусгаарлах, дээд хэмжээний дипломатч, албан тушаалтнуудыг нь бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцуулахгүй байх шийтгэлийг зөөлрүүлэхийг зөвлөж байгаа юм байна.

Харин зарим гишүүд нь байр сууриа хамгаалж байна. Үүнээс гадна төлөөлөгчид дэд бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, харилцаа холбоог бэхжүүлэх, байгалийн баялгийн тогтвортой менежментийг дэмжихэд чиглэсэн бүтээн байгуулалтуудыг тусгасан Бруней Даруссалам индонези Малайз Филиппиний зүүн азийн өсөлтийн бүсчлэлийн алсын хараа 2025-ыг авч хэлэлцлээ. Энэ нь 1994 онд байгуулагдсан цагаасаа хойш гишүүн орнуудын хувьд алслагдсан, буурай хөгжилтэй бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах өндөр үр дүнтэй механизм болж ирсэн байна. Эдүгээ бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд шинэ чиг хандлага, сорилтууд бий болохын хэрээр тус байгууллага цаашдаа харилцан хамаарлаа авч үлдэх төлөвлөгөөг илүүд үзэж байгаа юм. Энэ нь уян хатан, хүртээмжтэй, тогтвортой, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай болохыг эрмэлзэж байна гэсэн үг юм.

Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр боловсруулсан алсын хараа 2025 нь гишүүн орнуудын хөгжлийн зөрүүг багасгах, байгалийн нөөцийг тогтвортой бодлогоор удирдах, илүү бат бөх харилцаа холбоог бий болгоход чиглэсэн хөгжлийн замналыг бий болгохыг зорьжээ. Ингэснээр Өрсөлдөх чадвартай, бүтээгдэхүүнд нь нэмүү өртөг шингээх боломжтой “ногоон” үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх. Тогтвортой, өрсөлдөх чадвартай, уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуй, загас ан агнуурын үйлдвэрлэлийг бий болгох. Хөгжил буурай бүс нутгуудад ашигтай аялал жуулчлалын бусад орны хандлагыг нэвтрүүлэх зэргийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалт өндөрлөв   
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Dr. Aditya [127.0.0.xxx] 2024-07-24 01:37
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Hamt [127.0.0.xxx] 2023-05-13 08:57
Heduule humuujij hugjiy.

Бидэнтэй нэгдээрэй