
Одоогийн байдлаар Халдвар судлалын үндэсний төвд 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дийлэнх нь 0-5 настай хүүхдүүд байна.
Нууц хугацаа (2-3 долоо хоног)
Өвчний үргэлжлэх хугацаа (4-7 хоног)
Өвчний эхэн үед илрэх шинж тэмдэг
• Толгой өвдөх
• Ядарч сульдах
• Хоолонд дургүй болох
• Гэдэс өвдөх (1-2 өдөр)
Өвчний ид үед илрэх шинж тэмдэг
• Арьс загатнах
• Толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт гарах
• 38-39 хэм халуурах
• Амны хөндийд шарх гарах
Таны хүүхдэд болон танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрийгөө тусгаарлаж эмчид хандаарай.
Урьдчилан сэргийлэх арга
• Амны хаалт зүүх
• Дархлаагаа дэмжих
• Чийгтэй цэвэрлэгээг хийх
• Агааржуулалт хийх
• Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
• Өглөө, орой амны хөндий, хоолойг уусмалаар зайлах
• Вакцинд хамрагдах
Эх сурвалж: НЭМҮТ
Салхинцэцэг өвчнөөс сэргийлье | ||
Үзсэн: 480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.