Шууд Chart

УБТЗ-ын Төв эмнэлэгт хөлийн эрхий хурууны халгус валгусын хагалгаа хийж эхэллээ

2023-05-20 15:31:26

УБТЗ-ын Төв эмнэлэгт хөлийн эрхий хурууны халгус валгусын хагалгааг хийж эхэллээ.
 
Халгус валгус /Hallux valgus/ буюу ихэвчлэн бунион гэж нэрлэгддэг эмгэг нь хөлийн эрхий хуруу болон чигчий хуруунд үүсдэг хамгийн түгээмэл эмгэгүүдийн нэг юм. 
 
Хурууны 1, 2-р үеэр хэлбэр нь алдагдаж дотогш эргэлттэй шахагдан 3-р шивнүүр гадагш түлхэгдсэнээр тэнхлэг гадагш валгус хэлбэрт ордог. Ингэснээр тухайн хэсэгт гадагш товойж харагдах бөгөөд улайлт үрэвсэл үүсч эрхий хуруугаар хөдөлгөөн хийхэд эмзэглэж хөдөлгөөн нь хязгаарлагддаг байна.
 
Эмчилгээний үндсэн арга нь мэс заслын эмчилгээ бөгөөд мэс заслын эмчилгээнээс өмнө мэсийн бус эмчилгээ хийж болох боловч энэ нь анатомийн деформацийг засахгүй зовиур шинж тэмдгийг намдаахад чиглэгдсэн байдаг.
 
 
Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам ХНН 

УБТЗ-ын Төв эмнэлэгт хөлийн эрхий хурууны халгус валгусын хагалгаа хийж эхэллээ  
Үзсэн: 8952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-24 20:07
Ямар утсаар холбогдох вэ Дэлгэрэнгүй мэдээлэл авмаар бна
Зочин [127.0.0.xxx] 2023-05-24 14:28
Haanaas medeelel avah ve
dulmaa [127.0.0.xxx] 2023-05-22 17:11
haana we yaj holbogdoh we
Зочин [127.0.0.xxx] 2023-05-22 11:24
Ийм хагалгаа хийлгээд зүгээр болсон хүн байна уу?
Зочин [127.0.0.xxx] 2023-05-21 15:08
Үнэ тарифаа тавьж туслаач очер дугаар байдагуу эрүүл мэндийн даатгалаар хийхүү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-21 12:17
Тулайгаас болж ингэдэг гэж ойлгодог ш дээ
Зочин [127.0.0.xxx] 2023-05-21 09:20
Сайхан мэдээ бна та бүхэнд баяр хүргэе!ядуу монголчуудадаа боломжийн үнээр амжилттай хийж өгвөл ч маш их буян болох байхаа би нь энэ зовлонгоор шаналж яваа нэгэн үнэ ханш очерын талаар мэдээлэл өгөөч?
Зочин [127.0.0.xxx] 2023-05-21 10:45
Ямар үнэиэй вэ? Очер ямар утсаар авах вэ.хагалгаанд ороод хэдэн сарын гам хийх вэ?
Зочин [127.0.0.xxx] 2023-05-21 07:36
Баярлалаа дараалалд олон хүн байна уу Мэдээлэл авмаар байна хаанаас авах вэ
Зочин [127.0.0.xxx] 2023-05-20 18:43
Гадаадад төвөгтэй, нарийн ажил шаардсан мэс засал болдог бөгөөд түүнээ дагаад үнэ өртөг нилээд өндөр болдог. Манай эмч нар хаана яаж суралцсан бэ
Зочин [127.0.0.xxx] 2023-05-24 10:08
Асууж лавлах утас байхгүй юмуу

Бидэнтэй нэгдээрэй