СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2023.05.22
Сонгон шалгаруулалтын нэр: Зураглаачдын албанд ашиглагдах 3 ширхэг мэргэжлийн камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох.
Сонгон шалгаруулалтын дугаар: 2023. А/50
МҮОНРТ-ийн Зураглаачдын албанд ашиглагдах 3 ширхэг мэргэжлийн камер нийлүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг материал болон үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй эрх бүхий этгээд дараах материалыг заавал ирүүлнэ үү.
Үүнд:
1. Компани, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байх/
2. Компанийн танилцуулга туршлага
3. Тухайн бараа бүтээгдэхүүний чанар стандартын гэрчилгээ /хуулбар/
4. Санхүүгийн тайлан, мэдээлэл /2021, 2022 оны/
5. Татварын газрын тодорхойлолт
6. Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн талаарх мэдээлэл /гэрээ, гэрээ дүгнэсэн акт/
7. Үнийн санал /НӨАТ, болон бусад татвар шимтгэл багтсан байх/
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг МҮОНРТ-ийн 70117004 /дотуур утас 2170/ дугаарын утаснаас авна уу.
Үнийн санал ирүүлэх хугацаа: 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө...
Үнийн санал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр.
Мэргэжлийн камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: