
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, говийн нутгаар халахыг анхааруулж байна.
2014 оны 07 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Говийн нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 хэм дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Улаанбаатарт 29 хэм дулаан | ||
Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.