Шууд Chart

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад өндөрлөлөө

2023-05-28 16:10:10

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.

Өчигдөр олимпиадын нэгдсэн дүн мэдээ гарч, оролцогч орны ахлагч нар санал нэгтэйгээр баталсан юм. Ингээд өнөөдөр шагнал гардуулах ёслол боллоо.  

23 дахь удаагийн олимпиадын үр дүнгээр

- Тусгай байрын болзол хангасан 34 сурагч
- Хүрэл медалийн болзол хангасан 23 сурагч
- Мөнгөн медалийн болзол хангасан 17 сурагч
- Алтан медалийн болзол хангасан 33 сурагч тодорч зохион байгуулагчдаас шагналаа гардлаа.

Олимпиадын уламжлалын дагуу онолын болон туршилтын бодлогын ялагчийг тодруулдаг. Мөн энэ олимпиадын үнэмлэхгүй аваргыг нэрлэдэг байна.

-Онолын бодлогын ялагчаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао
-Туршилтын бодлогын ялагчаар ОХУ-ын сурагч Игор Потапов
-Үнэмлэхүй аваргаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао шалгарсан юм.

Азийн Физикийн олимпиадаас Хятад, Оросын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33,5 оноог мөн Хятадын сурагч авсан байна. Зохион байгуулагч орон болох Монголын багаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ. Манай улсын тухайд 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртэж байгаа юм.

Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр 24 дэх удаагийн олимпиадыг зохион байгуулах орноор Малайз улсыг нэрлэж шилжин явах тугийг хүлээлгэж өглөө.

Олимпиад гэдэг нэг талаар эрэмбэ чансааг тодорхойлох зорилготой ч нөгөө талдаа харилцан туршлага солилцох, ойртож нөхөрлөх, хамтарч урагшлах том боломж юм. Ази тивийн шилдэг сурагчдадаа амжилт хүсье.

Эх сурвалж: БШУЯ


Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад өндөрлөлөө  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-29 12:53
Амжилттай зохион байгуулсанд баяр хүргье. Оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа. Мундаг байнаа
Зочин [127.0.0.xxx] 2023-05-28 17:11
Олимпиад сайхан бололцоо зохион байгуулсан хорооны гишүүдэд баяр хүргэе баярлалаа дараагийн олимпод хол биш ойрхон бна амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй