МҮОНРТ-ийн дэргэдэх “MNB Club”-ээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МҮОНРТ-ийн ажилчдын хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдааны шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа.
Энэхүү уралдаан “Ковид-19” цар тахлын үеэр хэсэг завсарлаад байсан бол энэ удаа 60 орчим хүүхдийг дөрвөн насны ангиллаар байр эзлүүлжээ. Ангилал тус бүрд гурван байр шалгаруулж, өргөмжлөл, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нэг удаа үнэ төлбөргүйгээр тоглох эрхийн бичиг гардуулсан бол бүх оролцогчийг гарын бэлгээр урамшуулсан юм.
Сонирхуулахад, МҮОНРТ-ийн дэргэдэх “MNB Club” нь 2013 онд байгуулагдсан агаад байгууллага дотроо соёл, олон нийтийн арга хэмжээ, сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулдаг аж. Байр эзэлсэн хүүхдүүдийг дараах байдлаар танилцуулъя.
2-4 насны ангилал
1 байр Д.Нурасем
2 байр А.Номин
3 байр Д.Аялгуу
5-7 насны ангилал
1 байр Э.Номингоо
2 байр Халиун
3 байр З.Удвал
8-12 насны ангилал
1 байр Г.Гангансор
2 байр М.Усгал
3 байр Ц.Анужин
13-16 насны ангилал
1 байр Г.Ганганбайгаль
2 байр Д.Үүрийнгэгээ
3 байр Б.Энэрэл
МҮОНРТ-ийн ажилчдын хүүхдүүд гар зургаар өрсөлдлөө | ||
Үзсэн: 540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: