Шууд Chart

Утасгүй командын холбооны иж бүрдлийг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2023-05-31 07:19:23

2023.05.31

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн Явуулын станцын хэсэгт зөөврийн техникт  зориулж  Утасгүй командын холбооны 1 иж бүрдлийг  нийлүүлэх  гүйцэтгэгчийг сонгох.

Сонгон шалгаруулалтын дугаар: 2023. А/49

МҮОНРТ-ийн Явуулын станцын хэсэгт зөөврийн техникт  зориулж Утасгүй командын холбооны 1 иж бүрдэл нийлүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар  сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг материал болон үнийн саналаа  ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй эрх бүхий этгээд дараах материалыг заавал ирүүлнэ.

Үүнд:

1.    Компани, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байх/

2.    Компанийн танилцуулга, туршлага

3.    Тухайн бараа бүтээгдэхүүний чанар стандартын гэрчилгээ /хуулбар/  

4.    Санхүүгийн тайлан, мэдээлэл /2021, 2022 оны/

5.    Татварын газрын тодорхойлолт

6.    Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн талаарх мэдээлэл /гэрээ, гэрээ дүгнэсэн акт/

7.    Тоног төхөөрөмжийн нэр, техникийн үзүүлэлтүүдийг тодорхой ирүүлэх

8.    Үнийн санал /НӨАТ, болон бусад татвар шимтгэл багтсан байх/

Техникийн тодорхойлолт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг МҮОНРТ-ийн 70117004 /дотуур утас 2170/ дугаарын  утаснаас авна уу.

Үнийн санал ирүүлэх хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 08-ны  өдрийн 17:00 цагаас өмнө

Үнийн санал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр.  

Нийтэлсэн: MNB тендер

Утасгүй командын холбооны иж бүрдлийг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй