Шууд Chart

Бага насны хүүхдээ улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье

2023-06-05 16:39:43

Дэлхий дахинд: 2023 оны эхний 4 сард дэлхийн 131 улсад улаанбурханы 62642 тохиолдол бүртгэгдэн цаашид нэмэгдэх хандлагатай байна. Хөрш зэргэлдээ ОХУ-д 2023 он гарсаар улаанбурханы 762 тохиолдол, Хятад улсад 159 тохиолдол бүртгэгдээд байна.

Хил залгаа Хиагт хотод улаанбурхан өвчний 5 тохиолдол лабораториор батлагдсан бөгөөд цаашид тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсад:

Манай улсад хамгийн сүүлд 2015-2016 онд улаанбурханы дэгдэлт гарч нийт 53737 тохиолдол батлагдсанаас 24%-ийг 0-2 насны хүүхдийн өвчлөл, нийт нас баралтын 90,7%-ийг 0-1 насныхан эзэлж байсан байна.
Цар тахлын жилүүдэд Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины 1-р тунгаас 40557, 2-р тунгаас 69163 хүүхэд хоцорсон нь хүн амын дунд дэгдэлт үүсэх нөхцөл бүрдсэн байгааг илтгэж байна.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд:

2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтанд өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас 8 насны бүх хүүхэд хамрагдана.

Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Бага насны хүүхдээ улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй