Шууд Chart

Зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд хамтарсан мэс заслууд хийлээ

2023-06-08 13:03:49

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн урилгаар ирсэн БНТУ-ын “Emsey” эмнэлгийн профессорын баг ГССҮТ, УГТЭ, ЭХЭМҮТ-д ажиллаж байна.

Тэд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний эмчилгээг нутагшуулах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд нуруу, нугасны төрөлхийн гажиг, нурууны мурийлт болон хүүхдийн зүрхний мэс заслын багийг чадавхжуулах ажлын байрны сургалтыг явуулж, Монголын эмч мэргэжилтнүүдтэй хамтарсан конференц зохион байгуулан хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна өөр өөрийн чиглэлээр үзлэг, оношилгоо хийж, нэн шаардлагатай өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийлээ.

ГССҮТ-д дэд профессор, доктор Мехмед Аядоган “Өсвөр үеийнхний идиопатик нурууны мурийлт орчин үеийн эмчилгээний аргууд” сэдвээр, профессор, доктор Мустафа Кемал ЭХЭМҮТ-д “Төрөлхийн зүрхний өвчлөл, түүний мэс заслууд” сэдвээр сургалт зохион байгуулсан.

Мөн ГССҮТ-д нуруу нугасны төрөлхийн гажиг, нурууны мурийлттай 150 гаруй, УГТЭ-т 10 хүүхдэд хамтарсан үзлэг хийсэн.

Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс хоёрыг нь сонгон ГССҮТ-ийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн эмч нартай хамтран нурууны мурийлт засах мэс заслыг хийсэн бол УГТЭ-ийн эмч нартай хамтран гол судасны нарийслыг авч хиймэл судас залгах, дөрвөлсөн гажиг буюу ховдол хоорондын цоорхой нөхөх, уушгины артери өргөсгөх, баруун ховдлын гарах хэсгийг өөлөх, уушгины артерийн хавхлага өөрийн эдээр хийх мэс засал хийсэн нь манай улсад анхных болж буй юм. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд хамтарсан мэс заслууд хийлээ  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй