
Саудын Араб АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений айлчлалын хүрээнд цөмийн цахилгаан станц барихдаа Вашингтоноос хөрөнгө оруулалт татах сонирхлоо илэрхийлжээ.
Саудын Араб нь одоо хэрэгжүүлж байгаа цөмийн эрчим хүчний хөтөлбөртөө дэлхийн шилдэг технлогийг ашиглахыг зорьж байна. Энэ үүднээс АНУ-ыг хөрөнгө оруулагчаар оруулж, цөмийн технологийг нь хуваалцах сонирхолтой байна. Гэвч Вашингтон цөмийн технологийнхоо хариуд Израильтай дипломат харилцаагаа сэргээх нөхцөлийг Саудын Араб улсад тавьж байна гэж Олон улсын хэвлэлд мэдээлж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Саудын Арабт Ойрх Дорнодын гол холбоотон Саудын Араб болон Израилийн хооронд дипломат харилцааг хэвийн болгох чармайлтаа урагшлуулж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэрбээр "Исламын улс" бүлэглэлтэй тэмцэх олон улсын эвслийн уулзалтыг тус улсын угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салмантай хамтран зохион байгуулж, Эр Риядын өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийсэн байна.
Энтони Блинкен газрын тосны ханш, хүний эрх, Эр Рияд Ирантай харилцаагаа сэргээсэн зэрэг олон асуудлыг намжаах Америкийн бодлогын хүрээнд Саудын Араб улсад айлчилж байна.
Ойрх Дорнодын нэгдмэл байдлыг бий болгохын тулд Израил болон түүний хөрш орнуудын хооронд харилцааг хэвийн болгох нь АНУ-ын нэн тэргүүний зорилт гэдгийг Энтони Блинкен тэмдэглэлээ.
Харин Ойрх Дорнодын хүчний төвүүдийн нэг, исламын шашны ариун сүмүүдийн өлгий Саудын Араб нь Булангийн орнуудыг Израилийг хүлээн зөвшөөр гэж шахдаг Америкийн шахалтыг эсэргүүцсээр ирсэн.
Саудын Арабын Гадаад хэргийн сайд, хунтайж Файсал “Палестины ард түмэнд энх тайван байдалд хүрэх замыг нээж өгөхгүйгээр Израилтай хэвийн харилцаатай болох нь хязгаарлагдмал үр ашигтай байх болно гэдгийг онцлоод цөмийн станцын асуудал Израилтай харилцаагаа хэвийн болгохтой холбоотой эсэх талаар хариулт өгсөнгүй. Өнгөрсөн гуравдугаар сард "Уолл Стрийт Журнал" цөмийн станц барихад нь дэмжих, аюулгүй байдлын баталгаа өгөх зэрэг асуудал Эр Риядын хүсэж байгаа нөхцлүүдийн дунд бий гэж мэдээлж байсан юм.
Саудын Араб цөмийн цахилгаан станц барих төсөлдөө АНУ-ын технологийг нэвтрүүлэхээр зорьж байна | ||
Үзсэн: 490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.