Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн “Байгууллагын дотоод технологийн хэрэглээнд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.
Сонгон шалгаруулалтын дугаар: 2023. А/60
МҮОНРТ-ийн дотоод технологийн хэрэглээнд өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах тул оролцох хүсэлтэй компани , аж ахуйн нэгж, албан байгууллагыг үнийн санал материалаа ирүүлэхийг урьж байна.
Заавал бүрдүүлэх материал
- Компани аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ Нотариатаар баталгаажуулсан байх /
- Компани аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага
- Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
- Санхүүгийн тайлан мэдээлэл /2021,2022 оны тайлан/
- Үнийн санал/НӨАТ болон, бусад татвар шимтгэл багтсан дүн байна/
- Татварын байгууллагаас тодорхойлолт ирүүлэх
Нэмэлтээр: Үнийн хөнгөлөлт, Бараа солилцоо /бартер/-ын санал ирүүлж болно.
Техникийн үзүүлэлт
- Нийт Dedicated хурдны доод хязгаар нь100Mbps, public IP-16 ширхэг байна
- Хэрэглээ хязгааргүй /Download & Upload/
- Монгол дахь MIX-ийн сүлжээнд 1Gbps -ээр холбогдсон байна.
- Интернэтийн урсгалын давхар нөөц гарцтай байна.
- Сүлжээний хамрах хүрээ: Улаанбаатар хот төдийгүй орон нутагт өргөн тархсан байх.
- 24 цагийн тогтмол мониторинг хийж засвар үйлчилгээ үзүүлэх
- Үйлчилгээний чанарын баталгааг хангах стандарт бичиг баримт ирүүлэх
Материал ирүүлэх хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагаас өмнө
Материал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар авна уу.
Холбоо барих утас: 70117004 /дотуур утас 2170/
2023.06.16
Байгууллагын дотоод технологийн хэрэглээнд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна | ||
Үзсэн: 849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: