Шууд Chart

Байгууллагын үндсэн хэрэглээнд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2023-06-16 08:36:13

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн “Байгууллагын үндсэн хэрэглээнд өндөр хурдны интернэтийн  үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Сонгон шалгаруулалтын дугаар: 2023. А/59

 МҮОНРТ-ийн үндсэн хэрэглээнд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах тул оролцох хүсэлтэй компани , аж ахуйн нэгж, албан байгууллагыг үнийн санал материалаа ирүүлэхийг урьж байна.

            Заавал бүрдүүлэх материал

  • Компани аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ Нотариатаар баталгаажуулсан байх /
  • Компани аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага
  • Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
  • Санхүүгийн тайлан мэдээлэл /2021,2022 оны тайлан/
  • Үнийн санал/НӨАТ болон, бусад татвар шимтгэл багтсан дүн байна/
  • Татварын байгууллагаас тодорхойлолт ирүүлэх

Нэмэлтээр: Үнийн хөнгөлөлт, Бараа солилцоо /бартер/-ын санал ирүүлж болно.

 Техникийн үзүүлэлт

  • Нийт Dedicated хурдны доод хязгаар нь100Mbps, public IP-16 ширхэг байна
  • Хэрэглээ хязгааргүй /Download & Upload/
  • Монгол дахь MIX-ийн сүлжээнд 1Gbps -ээр холбогдсон байна.
  • Интернэтийн урсгалын давхар нөөц гарцтай байна.
  • Сүлжээний хамрах хүрээ: Улаанбаатар хот төдийгүй орон нутагт өргөн тархсан байх.
  • 24 цагийн тогтмол мониторинг хийж засвар үйлчилгээ үзүүлэх
  • Үйлчилгээний чанарын баталгааг хангах стандарт бичиг баримт ирүүлэх

Материал ирүүлэх хугацаа: 2023 оны 06 дугаар сарын  22-ны өдрийн 17 цагаас  өмнө

Материал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, хувьсгалын зам-3  МҮОНРТ-ийн байр  

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар авна уу.

Холбоо барих утас: 70117004 /дотуур утас 2170/   

2023.06.16

Нийтэлсэн: MNB тендер

Байгууллагын үндсэн хэрэглээнд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй