Шууд Chart

Хуягт гүрвэл Панголин

2023-07-02 14:08:38

Дэлхийн хамгийн ховор амьтанд тооцогдоод буй Панголины талаарх мэдээллийг хүргэе.

Панголин бол жинхэнэ том гүрвэл ч биш, хэвлээр явагч ч биш, харин үр зулзгаа сүүгээрээ тэжээдэг хөхтөн амьтан юм. Халуун цустай энэ амьтан Америкийн хуягт зараа шиг хуягтай. Эвэрлэг арьсандаа нуугдаж дайснаас биеэ хамгаална. Тэд аюул тулгарсан үед бөмбөг шиг болж өөрийгөө хамгаалдаг.  

Панголин шоргоолж, термитээр хооллодог. Ер бусын янзаар зажилна. Шоргоолжийг барьж аваад яаран зажлахгүй, шууд залгина. Түүнийг хооллож эхлэхэд үүрээ эвдүүлсэн шоргоолж бутран зугтаах учир зажлах завдал ч үнэндээ олдохгүй. Бас тэгээд амандаа нэг ч шүдгүй. Энэ амьтны ходоодонд хэд хэдэн үелсэн эвэрлэг шүд бий. Хүчтэй булчингууд шүдийг нь ийш тийш хөдөлгөнө. Панголин цадчихаад аль хэдийнэ унтаж байхад ходоод нь залгисан шавьжуудыг нь хивж, жижиглэдэг байна.

Энэ амьтан нь Зүүн өмнөд Ази болон Өмнөд Африкт байдаг. Панголин нь том хумс, урт хэл, урт сүүлтэй. Түүний бие нь эвэрлэг хайрсаар хучигдсан, хайрс нь гацуурын боргоцой шиг нэг нь нөгөө дээрээ дарж ургасан байдаг.

Панголин гүрвэл хууль бус наймааны золиос болсоор иржээ. Түүний хуяг арслан, бар, ирвэс ч дийлэхээргүй бат бөх гэдгээрээ онцлог юм. Хуягт гүрвэл панголиныг арван жилийн өмнө энгийн захуудад борлуулдаг байсан бол өдгөө дэлхийн өнцөг булан бүрт хууль бусаар арилжаалж байна. Түүний махыг зарим улс эмийн бүтээгдэхүүнд ашигладаг аж. Панголины махыг өндөр үнээр худалддаг учир устаж үгүй болоход ойрхон байгаа юм.  


Хуягт гүрвэл Панголин  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй