Шууд Chart

COP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар нээлтээ хийлээ

2026-08-17 09:06:10

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу UNCCD COP17 өнөөдөр Улаанбаатар хотноо “Торгоны замын жингийн цуваа”-ны төлөөллийг угтан авснаар эхэллээ.

Саудын Араб, Йордан, Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ, Монгол Улс гэсэн есөн орныг холбож, 6000 орчим км зам туулсан тус цуваа нь газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ган гачигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хуримтлуулсан туршлагыг хуваалцах зорилготой юм.

Цувааны бас нэг гол зорилго нь Евразийн өргөн уудам бүс нутагт амьдарч буй малчдын дуу хоолойг олон улсын түвшний хэлэлцүүлэгт хүргэхэд чиглэжээ.

Ийнхүү олон орныг дамнан Монгол Улсад хүрэлцэн ирсэн “Торгоны замын жингийн цуваа” нь малчдын амьдрал, бэлчээрийн ирээдүй, газрын нөхөн сэргээлтийн асуудлыг Улаанбаатар хотноо өрнөх дэлхийн хэмжээний хэлэлцүүлэгтэй холбож, COP17-ын нээлтийн бэлгэдэл боллоо.

Хуралдааны үеэр цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх бодит шийдэл, бэлчээрийн тогтвортой менежмент болон орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлуудыг олон улсын түвшинд хэлэлцэх юм.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар нээлтээ хийлээ  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй