Шууд Chart

Өдрийн өнгө /2014.08.04/

2014-08-04 07:26:13

Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 4. Даваа гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын шинийн 8. Сумъяа гараг.  Хонгорцог одтой, 9 улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна  хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)

Анхааралтай байх өдөр. Үнэндээ бол дохиоллын системээ ажиллаж байгаа эсэхийг дахин нягталж, өөрийнхөө аюулгүй байдлыг хангах нь зөв шүү. Төсөөлөн бодох чадвар чинь сайн байгаа тул бүх зүйл бодсоноос чинь ч илүү байна. Хэрвээ боломжтой бол хөшигний ард ажиллаарай. Тэгвэл та бусдын нөлөөнд автах болон анхаарлыг нь татахаас хол байж чадна. Таны бизнесийн ажил хэрэгт тустай ямар нэгэн нууцыг олж мэднэ. Гэхдээ тэнд ямар нэгэн хууль бус, луйвар залилангийн байдал ажиглагдвал энэ ажилд битгий оролцоорой. 

 

  Үхэр (4/20-5/20)   
Бусдын эрх чөлөөнд халдахгүй, мөн өөрийнхийг алдахгүйгээр бай. Хэрвээ та завтай байгаа бол үнэтэй бус боловч таны баяр таашаалыг нэмэх үйл ажиллагаанд оролцоорой. Гэр бүл, найз нөхөд рүүгээ утсаар холбогдон шинэ ажлын байрыг хайгаад үз.




  

   Хамтатгах (5/21-6/21)


Итгэл төрнө. Ажилдаа анхаарлаа хандуул. Ингэснээрээ таны хувийн аюулгүй байдлын талаарх айдас арилна. Өөрийн бодолдоо уян хатан бай. Асуудлыг олон талаар хар. Тэгвэл та гайхалтай шийдвэрт хүрч чадна. Нэр хүнд тань өндөр байна. Гэхдээ та гэр бүлээ орхигдуулж болохгүй гэдгээ санаарай. Хэдийгээр гэр бүлийн гомдлоо бэлэг сэлт, мөнгөөр хуурч болох боловч тэдэнд зориулсан хугацаанаас өөр сайхан бэлэг байхгүй. Сул чөлөөтэй болох бүхий л ажлын байрны төлөө өргөдлөө өгөөрэй. Таны нэр хүнд хамгийн сайн тодорхойлолт мөн. Гэнэтийн сюрприз баяр тэмдэглэх шалтаг болно. 

 

  
Мэлхий  (6/22-7/22)   


Шинийг эрэлхийлэх өдөр. Өөрийн биедээ санаа тавь. Олон өвчин эмгэгийг зөв хооллолт, дасгал сургуулилтаар эмчилдэг. Энэ таныг залуужуулах болно. Дэлхийн урлагийг судал. Ингэснээр өөрийгөө шинэ замаар зугаацуулах болно.


 

   Арслан (7/23-8/22)   


Ердийн өдөр. Өнөөдөр танд юу ч тохиолдсон байсан ер нь зөн билэгтээ итгэсэн нь л дээр. Хэрвээ та бусдад шударга хандаж, аливаа харилцаагаа тов тодорхой болгохгүй бол бусадтай харилцах харилцаанд чинь зарим нэгэн асуудал үүсч болзошгүй байна. Та оюутан байсан ч үгүй байсан ч хамаагүй өнөөдрийг сурч мэдэхэд зориул. Ур чадвараа хөгжүүлж, үлдсэн амьдралаа сайхан болгоход зорьж ажилла.

 

 

 Охин (8/23-9/22)   

Таатай өдөр. Танаас бүтээлч эрч хүч урссаар байх бөгөөд чухал ажил төрөл, хайр дурлалын асуудлаа дуусгахад хүртэл туслана. Өнөө оройны санаатай зохиосон арга хэмжээ хүн бүхнийг баярлуулна. Өөрийгөө амжилттай байлгахын тулд өдөр бүр өөрийгөө зоригжуул.


 

 Жинлүүр (9/23-10/22)   


Эерэг өдөр. Зарим нэг нь нийгмийн шуугиант амьдралаас хол байсандаа баяртай байх болно. Товч бөгөөд тод яриа нь амар амгалан байдлыг тогтооход чухал. Гэр орноо өөд нь татахад тааламжтай. Шинэ хөшиг худалдан авах, гэр орноо будаж янзлах зэрэг гэр бүлийн тав тухтай байдлыг нэмнэ.





   Хилэнц (10/23-11/21)   

Сонирхолтой өдөр. Өнөөдөр эмэгтэй хилэнцүүд бүтээлч сэтгэлгээгээ, төсөөлөн бодох чадвараа ч хөгжүүл. Өнөөдөр бол хөгжмийн зэмсэг тоглож сурахад хамгийн тохиромжтой өдөр. Хайр дурлалын манант хөшиг нүдний чинь өмнүүр татагдах тул төөрчихгүйг л хичээгээрэй. Хэрвээ та гадагшаа гарч, аялмаар байгаа бол аяллын компаниудад хандаж аялал захиал.


 

 

  Нум (11/22-12/21)   

Завгүй өдөр. Ажил дээрээ та албан тушаал ахих боломжтой байх бололтой. Ажлаа хийхийн тулд хувийн сонирхлоо гэртээ орхи. Хань ижитэй хүмүүс харилцаа холбооныхоо талаар эргэлзэж магадгүй. Ямар нэг зүйл хийхэд сайхан цаг биш. Гэрт байгаа ажлаа хий. Үлдсэнд нь цаг хугацаа анхаарал тавих болно.

 

 

Матар (12/22-1/19)   

Одоо та амьдралыг ганцаар туулахгүй, бусадтай хамтарч, зохицож байж л амьдарна гэдгийг хэтэрхий сайн ойлгох цаг нь болж. Гэхдээ дур хүслээ зохицуулж, хяналтандаа байлгахын тулд хэмжээ хязгаартай бай.Сонин хачинг сонсохдоо хөгжилтэй байна. Мөн сонссоноо бусдад түгээхэд бэлэн бай.

 


  Хумх (1/20-2/18)   

Мэдрэмтгий өдөр. Стресс таныг бүтэн өдөр зовооно. Санаа зовоосон асуудлаа дотроо хадгалах хэрэггүй, бусадтай хуваалцаарай. Таны хүчин чармайл үнэлэгдэж, орой болоход урам зориг өгнө. Бүтэн cap хамтатгахын ордонд байрлаж, аялал адал явдлыг сэргээнэ. Тиймээс та мөрөөдлийн аяллаа төлөвлө. Та сэтгэл санаагаа дээшлүүлж, бясалгал сүнслэг зүйлийг сонирхоно. Настай хүн танд зааж сургана. Та түүний үгийг сонс.



  Загас (2/19-3/20)

Сүүлийн үеийн санаа санаачлага эсвэл шинэ төлөвлөгөө төсөл түргэн бөгөөд жинтэй үр дүнг авчирна. Мэргэжлийн үйл ажиллагааны талд зөн билэгтээ найд. Ажил хэрэгч уулзалт хэлэлцээрүүд амжилттай болж ашиг авчирна. Сэжигч эсвэл гомдомтгой байдлаасаа болж дотны хүнтэйгээ харьцаагаа бүү муутга. Энэ өдөр биеийн тамираар хичээллэх биеийн биеийн хүчний ажил хийхэд тохиромжтой.


Өдрийн өнгө /2014.08.04/  
Үзсэн: 1509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй