
Бид машинаа арчлахын тулд багагүй хэмжээний мөнгө зарцуулдаг. Харин дараах энгийн аргыг ашигласнаар мөнгө, цаг хугацаагаа хэмнэх боломжтой.
Тоормосоо цэвэрлэ
Хэрвээ таны машин 10000 - 15000 км зам туулсан бол тоормосонд нь тоос шороо, тос чийг их хэмжээгээр орж, таны машин тоормослоход хүндрэлтэй болж ирнэ. Ийм тохиолдолд та цэвэрхэн хүйтэн устай алчуур юмуу төмөр утсан сойзоор угааж болох ч гэлээ тоормос цэвэрлэгч шингэн илүү сайн цэвэрлэдэг.
Хөдөлгүүрийн тосоо шалга
Хөдөлгүүрийн тос гэдэг бол тухайн хөдөлгүүрийнхээ чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж байдаг тул 15 хоног тутам тосныхоо түвшинг шалгаж байх нь зүйтэй. Энэ нь таны хөдөлгүүрийн эдэлгээ, ажиллах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Тэжээлийн утас
Бид бүхэн аккумлятор бол автомашины чухал хэсэг гэдгийг мэднэ. Тиймээс түүний хэрхэн ажиллах нь машинд ихээхэн чухал гэсэн үг. Аккумляторын утасны оролтуудыг байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь аккумлятор эдгээр оролтуудаар дамжуулан цахилгааныг машины дотор тал руу дамжуулж байдаг бөгөөд хэрэв эдгээр оролтууд карбоноор дүүрвэл машины цахилгаан хангамжинд саад учрах талтай.
Машины өнгө будаг
Хэрэв бид үнэтэй машингүй байлаа ч гэсэн машиныхаа өнгө будган дээр анхаарах нь зүйн хэрэг. Тиймээс бид ямар нэгэн бохир заваан зүйлс машиныг сэвтүүлбэл тэр дор нь арилгах, будах зэргээр арчлах нь чухал байдаг.
Дотор салон
Машиныхаа дотор салоныг үргэлж цэвэрхэн байлга. Машиныхаа хянах самбар, ард урд суудал, тааз, хаалганы дотор тал зэргийг өдөрт дор хаяж нэг удаа цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв таны машин үргэлж цэвэрхэн байвал таны машин дээр хүн бүхний л нүд унах болно шүү дээ.
Машинаа арчлах энгийн аргуудаас | ||
Үзсэн: 3495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.