Шууд Chart

Гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандан зөвлөгөө авна уу...

2023-07-28 16:05:23

УОК-оос өнөөдөр цаг агаарын урьдчилсан мэдээ, халдварт өвчин, үер усны гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа,

- "Гэдэсний халдварт өвчний улиралчлал зургаадугаар сараас эхэлдэг ба үүнтэй уялдуулан улиралчлал угтуулан зөвлөмж сэрэмжлүүлэг өгсөөр байгаа. Долоодугаар сарын эхний 7 хоногоос үерийн аюул нүүрлэсэнтэй холбоотой өдөр бүрийн хийгдэж байгаа тандалтын мэдээллийг хянаж, тандалтаа эрчимжүүлэн ажиллаж байна.

Үүнтэй холбоотой 21 аймгаас халдварт өвчний мэдээг өдөр бүрээр авч байна. Мэдээллээс харахад үертэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин нэмэгдээгүй, ойрын өдрүүдийн тандалтын мэдээллийг харахад ч нэмэгдэх динамик ажиглагдахгүй байна.

Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хүлээн авахаар 60 хүн ирж үйлчлүүлснээс 2 цусан суулга, 1 сальмонеллез хэвтсэн байна. Гэсэн ч иргэд маань тайвшрахгүй мэргэжлийн төв байгууллагын өгч байгаа зөвлөмжийг үргэлжлэн дагаарай.

Үүнд:

- Гараа бохирдсон тухай бүр гараа савандаж, зөв дарааллын дагуу угаах

- Хоол хүнсний аюулгүй байдлын 5 түлхүүр зөвлөмж дагаж мөрдөх

- Гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандан зөвлөгөө авах" хэмээн анхаарууллаа.


Гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандан зөвлөгөө авна уу...  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй