Шууд Chart

Япон улсыг хүчтэй хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байна

2023-07-31 18:01:55

Япон улсын баруун өмнөд хэсэгт орших Окинава болон Амама мужийг хүчтэй хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байгаа тухай дотоодынх нь хэвлэлүүд онцолж мэдээлж байна. Токиогийн цаг уурын агентлагийн мэдээлж байгаагаар, Ханун далайн хүчтэй хар салхи цагт 144 км цагийн хурдтай Японы өмнөд зүгт далайг гатлан хойд зүгт чиглэж байгаа юм байна.

Никкей агентлагийн мэдээгээр, өнөөдөр Окинава мужид 90 км цаг, Амоми мужид 72 км цаг хүртэл хүчтэй салхилах төлөвтэй байна. Улмаар салхины эрч улам ширүүсэж Мягмар гарагт 140-198 км цагийн хурдтай шуурах төлөвтэй байгааг анхааруулжээ. Цаг уурын албаныхны үзэж байгаагаар, хар салхи урагшлах явцдаа хойд зүгт шилжиж, аажмаар чиглэлээ баруун тийш өөрчлөх төлөвтэй байна. Хүчтэй салхинаас гадна хөрсний гулгаа үүсэх, гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх, далайн хүчтэй түрлэг үүсэх эрсдэл өндөр байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Өнөөдөр болон Маргааш хар салхи дайран өнгөрч буй бүс нутагт их хэмжээний хур тунадас орох, зарим газарт орох тунадасны хэмжээ 100-150 мм хүрэх төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улсыг хүчтэй хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байна  
Үзсэн: 1369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй