
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг цувралаар хүргэж байна.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Б.Жаргалсайхан "Хүүхдийн хавтгай тавхайн согог үүсэх шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношлогооны аргууд"-ын талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сүүлийн үед бага насны хүүхдийн тулгуур эрхтний согогийн дунд хавтгай тавхайн согог нэлээд хувийг эзлэх болсон. Амьдралын буруу хэв маяг, гутлын сонголт, рахит болон ясны идээт үрэвсэл зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас хавтгай тавхайн согог үүсэх эрсдэлтэй бөгөөд хүүхдийн биед илрэх шинж тэмдэг, сөрөг үр дагавар, гэрийн нөхцөлд хэрхэн оношлох аргуудын талаар эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна.
Хүүхдийн хавтгай тавхайн согог үүсэх шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношлогооны аргууд... | ||
Үзсэн: 1430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.