
Та бүхэн халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай.
Үер ус, байгалийн гэнэтийн гамшиг осолтой холбоотой иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Иргэд онц шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх
- Асран хамгаалалтад байдаг өндөр настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх
-Гадуур явсан тохиолдолд өмссөн гадуур хувцсаа угааж цэвэрлэх
-Хүн бүр хувийн ариун цэврийг сахиж, гарыг сайтар савандаж угаах
-Ундны ус, хоол хүнсний зүйлийг баталгаат газраас авах, заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх
-Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг унданд хэрэглэхгүй байхыг Улсын Онцгой комиссоос зөвлөж байна.
Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна | ||
Үзсэн: 1849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.