Шууд Chart

Улаанбаатарт түр зуурын бороо орно

2014-08-07 07:31:10

Малчид, тариаланчдын анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо зүсэрч, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг анхааруулж байна.
 

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн ихэнх нутгаар, говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, бусад нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, Хараа, Ерөө, Туул голын сав газар, зүүн зүгийн нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Улаанбаатарт түр зуурын бороо орно  
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй