Шууд Chart

Гэр бүлийн “гишүүн”-ээ болгоход ямар үүлдрийн нохой тохиромжтой вэ

2023-08-31 09:56:36

Амьтдаас хүний хамгийн сайн нөхөр нохой гэдэгтэй маргах хүн цөөхөн. Амьтан, нохой сургагч нар бүх л үүлдрийн нохойг гаршуулж, сургаж чадах ч гэлээ хувь хүн бүр ийм үр дүнд хүрэх хэцүү. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, цэвэр цусны нохойн 360 орчим үүлдэр бий. Тэдгээрийг дотор нь анч, хамгаалалтын, гэр бүлд зориулагдсан гэх зэргээр олон төрөл зүйлд хуваадаг. Тиймээс

Chihuahua

Чиуахуа үүлдрийн ноход жижигхэн биетэй, хайртай татам ч гэсэн бага насны хүүхэдтэй гэр бүл тэжээхэд тохиромжгүй. Учир нь энэ үүлдрийн ноход эрх учир эзэд нь хүүхдэдээ илүү анхаарал тавихад л уцаарлаж, түрэмгий аашилдаг. Мөн нэлээд зөрүүд зантай учир тэднийг сургахад багагүй саад бэрхшээл тулгардаг.

Rottweiler

Роттвайлер нохдыг мал маллах болон аж ахуйн ажилд туслуулдаг байжээ. Энэ үүлдрийн ноход эзэндээ үнэнч, зоригтой хэдий ч ширүүн зан ааштай. Тиймээс ихэвчлэн цагдаагийн болон хамгаалалтын албадад туслуулахаар сургадаг.

Australian Shepherd

Энэ үүлдрийн нохдыг харуул хамгаалалт, хүмүүсийг гамшгаас авран хамгаалах зорилгоор сургадаг. Тиймээс өдөр бүр алхах, гүйх зэрэг тогтмол дасгал хийхдээ “хань” татахад тохиромжтой. Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ хамгаалуулах зорилгоор авч тэжээдэг. Түүнчлэн Австралийн хоньч ноход танихгүй хүнийг харахаараа уурлах, дайрах зэрэг зан авир гаргадаг.

Siberian Husky

Сибирийн хаски маш тэвчээртэй. Гэсэн хэдий ч эзнийхээ анхаарал, хайр халамжийг хүүхдүүдээс нь илүү татах, өөртөө хандуулахыг хичээдэг. Анх чарга чирэхэд зориулж гаршуулсан учир хамгаалуулах зорилгоор энэ төрлийн нохойг тэжээх нь тохиромжгүй. Гэхдээ мэргэжлийн нохойн сургагчийн тусламжтай эсвэл заавар зөвлөгөөний дагуу гэр бүлийн төгс “гишүүн” болгон сургах боломжтой.

Chow Chow

Чау чау үйлдрийн ноход хүүхдүүдэд яг л чихмэл тоглоом мэт харагддаг. Тиймээс хүүхдүүдэд ийм “найз”-тай болох нь мэдээж таалагдана. Гэхдээ таны нохой хүүхдийг тань “шоглох” магадлал өндөр. Мөн эзнээсээ маш их хамааралтай байдаг учир хайр, халамжийг нь хүүхдүүдтэй нь хуваалцах дургүй байдаг.

Afghan Hound

Анх манаа, ан агнуурын чиглэлээр гаршуулж байжээ. Хэтэрхий том биетэй нохой учир хүүхэдтэй хамт байлгахад тохиромжгүй.

Akita

Япончууд анх акита үүлдрийн нохойг харуул, хамгаалалтын зорилгоор гаршуулж, тэжээж байсан учир түрэмгий зан чанартай.

Wolfdog

Маш сүрлэг харагддаг хэдий ч хагас чоно, хагас зэрлэг гэж хэлж болно. Нохойн сургалтад хамруулсны ард гэртээ байлгалаа ч байгалийн зэрлэг зөн совин нь маш удаан хугацаанд хадгалагддаг. Тиймээс даатгалын компаниуд иргэдийг гэртээ энэ төрлийн нохой тэжээхэд таатай ханддаггүй.

Bull Terriers

Акул хэлбэртэй толгой, булчингийн хөгжил нь бусад үүлдрийн нохдоос онцгой харагдуулдаг. Мөн хамгийн сайн булчингийн хөгжилтэй энэ үүлдрийн ноход дураараа, зөрүүд зантай ч сайн сургаж чадвал, өрхийн сайн “гишүүн” байж чаддаг. Түүнчлэн Terriers нохдоос хамгийн зөөлөн, эелдэг зантай нь юм байна. Гэсэн хэдий ч бага насны хүүхэдтэй айлууд, энэ үйлдвэрийн нохой тэжээхээс болгоомжилдог аж.

American Bulldog

Америк бульдог ч мөн булчингийн хөгжил сайтай. Уг үүлдрийн нохдыг зэрлэг гахай агнахад туслуулах зорилгоор тэжээдэг уламжлалтай байж. Америк бульдог эелдэг харагддаг ч гэлээ гадуур болон аялалд авч явахад дураараа, зөрүүд зан нь илэрдэг.

Huskies

Хамгийн сайн үүлдрийн нохдын нэг. Анх чарганд хөллөх зориулалтаар гаршуулсан учир гадаа амьдрахад дасан зохицсон. Мөн тэжээвэр амьтдаас энэ үүлдрийн ноход нэлээд алдартай. Хаски ноход эзэндээ үнэнч, зөөлөн зан ааштай, тэвчээртэй зэрэг олон давуу талтай ч махчин зөн совин нь хадгалагдаж байдаг учир мэрэгч амьтад руу дайрдаг гэдгийг нь сануулах хэрэгтэй байх.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гэр бүлийн “гишүүн”-ээ болгоход ямар үүлдрийн нохой тохиромжтой вэ  
Үзсэн: 5378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй