Шууд Chart

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт дууслаа

2023-09-22 12:51:54

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны хүсэлт хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны есдүгээр сарын 11-20-ны хооронд e-mongolia.mn болон elselt.esis.edu.mn системээр зохион байгууллаа.

Энэ хугацаанд нийт 12257 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн байна.

Үүнээс 4023 хүсэлт нь түр оршин суух хаягаар цэцэрлэгт хамрагдах хүсэлт байна. Цахимаар ирүүлсэн хүсэлтээс гадна 24 цагийн цэцэрлэгт хамрагдах 69, байгууллагын дэргэдэх цэцэрлэгт хамрагдах 133, тусгай цэцэрлэгт 39, халамжийн төвийн хүүхэд 2, багш, ажилтны хүүхэд 49, өргөдөл, хүсэлт 6037 зэрэг нийт 6329 хүүхдийг элсүүлэх хүсэлт уламжлалт хэлбэрээр иржээ. Ингээд нийт 18.294 хүсэлтийг хүлээн авсан. Үүнээс

-Гадаад явах сонголт хийсэн – 3

-Гэрээр суралцах сонголт хийсэн – 25

-Бусад асуудалтай 65, цахим болон уламжлалт байдлаар давхар бүртгэл хийгдсэн, нэг хүүхэд олон удаа хүсэлт илгээсэн зэрэг давхардлыг шалгаж хассан байна. 

Нийт хүсэлтийг “Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт бүртгэлийг зохион байгуулах түр журам”-ыг баримтлан шийдвэрлэснийг мэдээллийн санд байршууллаа гэж БШУЯ-наас мэдээллээ. 


Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт дууслаа  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй