Шууд Chart

Улаанбаатарт бороо орно

2014-08-09 07:26:36

Малчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо зүсэрч, говь талын нутгаар салхи ширүүсэхийг анхааруулж байна.

Өнөөдөр баруун болон говийн нутгаар үүлшиж, зарим газраар түр зуурын бороо, төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17-19 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Улаанбаатарт бороо орно  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй