Шууд Chart

“Fashion Coterie” үзэсгэлэнд Монгол Улсаас амжилттай оролцлоо

2023-09-22 13:35:55

Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Жейкоб К.Жавицын конвенцын төвд “Informa Markets”-ийн хувцас загвар, нэхмэлийн “Fashion Coterie” үзэсгэлэн худалдааг 2023 оны есдүгээр сарын 19-21-нд зохион байгууллаа.

Энэхүү үзэсгэлэн нь хувцас загвар, гоёл чимэглэлийн үзэсгэлэнгүүдээс хамгийн дээд зэрэглэлд тооцогддог бөгөөд 95 орны 13.000 борлуулагч, худалдан авагч болон 1.200 гаруй брэнд оролцсон.

“Fashion Coterie” үзэсгэлэн нь томоохон компаниуд, мэргэжлийн дизайнеруудад туршлага солилцох, загварын чиг хандлагыг тодорхойлох, бизнесээ өргөтгөх хамгийн том боломжийг олгодгоороо онцлог юм.

Монголын ноос ноолуурын холбоо нь Монголын ХААН ширхэгт чанарын гэрчлэх тэмдэг, Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийг олон улсын зах зээлд таниулан сурталчлах зорилгоор Монголын ноос ноолуурын холбооны нэрийн доор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн дэмжлэгтэйгээр “Coterie” үзэсгэлэнд оролцов. Монгол Улсын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар тус үзэсгэлэн худалдаанд 2011 оноос хойш тасралтгүй оролцож байна.

Тус үзэсгэлэнд ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, Адапт төсөл, “Кашмер Холдинг” ХХК, “Ханбогд Кашимер” ХХК, “Сноу Филдс” ХХК оролцлоо.

Үзэсгэлэнгийн үеэр Монголын Хаан Ширхэгт чанарын гэрчлэх тэмдэг, ноолуурын салбарын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийг дэлхийд таниулж сурталчлах, ижил төстэй салбарын харилцагч түншүүдтэй танилцах, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцлоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

 

 


“Fashion Coterie” үзэсгэлэнд Монгол Улсаас амжилттай оролцлоо   
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй