Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Төв аймгийн Жаргалант сумын тариаланч М.Даваанямынх энэ жил 400 тонн төмс хураана", М.Бянбадрах: АМНАТ-өөс болж Монгол Улс асар их боломжоо алдсаар байна", "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ерөнхий нягтлан бодогч асан Д.Алтанцэцэг: БЭТ .Ганбат нүүрнсний гэх хэргийн дор олон хүнийг хэлмэгдүүлж байна", "18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчийн ээж У: Газ гэх мэт зүйл үнэрлээгүй байх аа. Цагдаагийн байгууллагаас шинжилгээ авсан", ЦЕГ: Осол гаргасан жолооч эмэгтэй биш эрэгтэй, согтуу биш эрүүл байсан", Д.Үүрийнтуяа Улс төрд дарга цэрэг гэхээсээ илүү багаар тоглогчид дутагдаад байна" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Ёс зүйн шалгуурт бүдэрсэн Ч.Ундрам", БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар эмэгтэй хүн томилжээ", "Дэлхийн допингийн эсрэг байгууллага манай улсыг ажиглалтын жагсаалтад орууллаа", "Шинэ ургацын буудай хүлээн авч эхлэв", "Сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь Монгол Улсад яагаад чухал вэ" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонинд "Содон сонголтын эзэн хоньчны хишиг өдөр", "С.Золжаргал: Ойн салбарт тогтвортой менежмент хэрэгтэй" зэрэг мэдээллийг онцолжээ.
Сонины онцлох мэдээ | ||
Үзсэн: 373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.