
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Халдварт бус өвчний менежментийн албаны Хавдрын мэргэжилтэн Др. Элик Нараяан, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ХБӨ-ий асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, НЭМҮТ-ийн СУА-ны дарга У.Эрхэмбаяр, ЭМДМА-ны мэргэжилтэн Б.Идшинхорлоо, Г.Мөнхнаран, Г.Тэмүүжин нар СХД-т ажиллалаа.
СХД-ийн ЭМТ-ийн халдварт бус өвчний эмнэлзүйн тусламж үйлчилгээний тоон болон чанарын хяналтын тогтолцоотой танилцаж, ДЭМБ-ын ПЭН багц буюу Халдварт бус өвчний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцын хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр тус дүүргийн 12, 13-р хорооны "Алтанцэгцүүхэй" ӨЭМТ-ийн нөхцөл байдалтай танилцаж, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүллээ гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
"Алтанцэгцүүхэй" ӨЭМТ-ийн нөхцөл байдалтай танилцлаа | ||
Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.