Шууд Chart

Хөхний хорт хавдрын эрт үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй

2023-10-13 10:24:25

Жил бүрийн аравдугаар сарын 13-нд дэлхий даяар “Хөхний даруулгагүй өдөр”-ийг өнгөрүүлдэг.

Энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг.

Хөхний хорт хавдар нь эрт үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй. Тиймээс тогтмол үзлэгт хамрагдаж байх нь чухал юм.

Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад заавал хандаарай. 

•Хөх суга орчим хатуу, товгор зүйл мэдрэгдэх бөгөөд ихэвчлэн өвчингүй байдаг.

•Хөх эсвэл хөхний толгойн хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх. Жишээлбэл: улайх, хонхойх, жүржийн хальс шиг биржрүүтэх.

•Хөхний толгойноос цусархаг, идээ шиг шар, ногоон өнгийн шингэн гарах

Эрэгтэйчүүд ч мөн хөхний хорт хавдар тусч болох бөгөөд хөх товойх, өвдөх, хөндүүрлэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хөхний хорт хавдрыг эрт оношилж чадвал эмчлэхэд илүү хялбар, эмчлэгддэг.

Иймд эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд: 

- Дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ тохирсон хэмжээнд барих

- Зөв хооллох

- Гормоны эмчилгээг хязгаарлах

- Хүүхдээ хөхөөр хооллох

- Тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдахыг эрхэмлээрэй.


Хөхний хорт хавдрын эрт үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй  
Үзсэн: 4008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Youtg [127.0.0.xxx] 2023-11-16 18:57
Найзууд минь, та хорт хавдраар өвдөж байна уу энэ өвчин аймшигтай байна, өөрийгөө авраач байгалийн анагаах ухаан маш сайн ажилладаг нэг найз надад өөр ургамлын талаар хэлсэн

Бидэнтэй нэгдээрэй