Шууд Chart

6-15 насны 9000 орчим хүүхдийг илрүүлэг үзлэгт хамруулаад байна

2023-10-26 11:31:56

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй “А Стрептококкийн шалтгаант хоолой залгиурын үрэвсэлт өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгаас урьдчилан сэргийлэх нь” төслийн хүрээнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 6-15 настай 9000 орчим хүүхдийг илрүүлэг үзлэгт хамруулаад байна.

А Стретококкийн хурдавчилсан оношлуур эерэг гарсан сурагчдыг шүдний эмчийн үзлэг, зүрхний эмчийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ зэрэг нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд хамруулан ажиллаж эхэллээ.

Цаашлаад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажиг, оношлогдсон хүүхдүүдийг эмчилгээнд хамруулан хяналтад авч, эрүүлжүүлэх юм.

Энэ үйл ажиллагаанд нийслэлийн есөн дүүргийн 6-15 насны нийт 350.000 гаруй хүүхдийг хамруулан ажиллахаар зорьж байна. 

Эх сурвалж: НЭМГ


6-15 насны 9000 орчим хүүхдийг илрүүлэг үзлэгт хамруулаад байна  
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй