
Ирэх оны төсөвт эрчим хүчний салбарт нэг их наяд төгрөг зарцуулахаар тусгажээ. Үүний 652 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, үлдсэнийг нь гадны зээл тусламжаар санхүүжүүлнэ.
Тодруулбал, Дорнод аймагт БНХАУ-ын "Экзим" банкны зээлээр 50 МВт-ын цахилгаан станцын өргөтгөл баригдана.
Мөн арван аймагт Азийн хөгжлийн банкны зээлээр дулааны станц, цахилгаан дамжуулах шугам барих төсөл үргэлжлэхээс гадна Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт тус тус эхэлнэ.
Уг станцын хамгаалалтын бүсэд байгаа нутгийн иргэдийн эд хөрөнгийн нөхөн төлбөрт 9 тэрбум төгрөг олгохоор улсын төсөвт тусгажээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ямар бүтээн байгуулалтад хэдэн төгрөг төсөвлөсөн талаар мэдээллээ.
Манай улсын эрчим хүчний эрэлт жил бүр тав орчим хувиар өсдөг ч үйлдвэрлэл дорвитой өсөөгүй учир энэ өвөл “гал алдах”, цахилгаан хязгаарлах эрсдэл үүсч болохыг үгүйсгэхгүй гэж тэрбээр нэмж хэллээ.
Ирэх оны төсөвт эрчим хүчний салбарт нэг их наяд төгрөг зарцуулахаар тусгажээ | ||
Үзсэн: 1130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.