Шууд Chart

БНХАУ-д сургалтад хамрагдсан сувилагчид туршлага солилцов

2023-11-02 16:06:09

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургах ажлыг ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулж байна.  

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хятад-Монголын сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын хоёрдугаар ээлжийн 34 сувилагч сургалтаа амжилттай дүүргээд иржээ.

Сувилагчдын сургалтад хамрагдсан үр дүнгийн тайлангийн хурлыг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгууллаа.

Хурлын үеэр сувилагчдыг гадаад сургалтад үнэ төлбөргүй хамруулсанд талархал илэрхийлж “Насны ангиллаар ажлын ачааллыг тооцож, хуваарилалт хийх”, “Шинэ сувилагчид зориулсан сургалт, төлөвлөлт хийх”, “Хог хаягдлын ангилал, тэмдэглэгээ”, “Цай болон дарсны эмчилгээний хэрэглээ”, “Шар тосон эмчилгээ”, “Давсан жин засал” болон “Шаардлагатай үед туслах ажилтан дуудах үйлчилгээ” зэргийг хэрэглэхэд өртөг, гаж нөлөө багатай учраас эх орондоо нутагшуулах боломжтой талаар танилцуулж, туршлага солилцлоо.  

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

БНХАУ-д сургалтад хамрагдсан сувилагчид туршлага солилцов  
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй