Шууд Chart

Өвлийн улиралд автомашинаа хэрхэн зөв арчлах вэ?

2023-11-06 14:46:02

Өвөл болохоор жолооч нарт автомашины зарцуулалт ихсэх, асалт удаашрах, хөлдөх, тормозны зам уртсах, туулах чадвар багасах буюу дугуй хий эргэх, зэрэг бэрхшээл тулгардаг.

Шөнө гадаа хоносон автомашиныг хэрхэн өглөө хэрхэн асаах вэ?

Жолооч та өвлийн хүйтэнд автомашинаа гадаа хонуулах шаардлагатай болсон бол дулаан хучлага температур болон цаг болон цаг тохируулж асаадаг автомат удирдлага хэрэглээрэй.

Хэрэв таны автомашин дизель хөдөлгүүртэй бол машинаа асаахаасаа өмнө халаагчийг нь 2-3 удаа ажиллуулна. Үүний дараа стартераа дарна. Хэрэв асахгүй бол 3-5 секунтын зайтай 2-3 удаагийн давталттай түлхүүрээ эргүүлээрэй. Ингээд ч асахгүй байвал дахин оролдох хэрэггүй, засварын газар хандах нь зүйтэй. Жолооч нар автомашинаа аккумлятораа өөр машиныхтай холбож асаах тохиолдол их байдаг. Ингэж асаахдаа буруу холбож машиныхаа эд ангийг шатаах магадлал өндөр. Өглөө машин асахгүй үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт хэт хүйтэнд аккумляторын чанар муудаж, хангалттай хэмжээнд ажиллахгүй байх, хоёрдугаарт свеча буюу очлуур муудсан болон ашиглалтын хугацаа дууссан байх магадлалтай. Асалт муудаж, доголдоно. Мөн аккумлятораа бээрэхээс сэргийлж, гадуур нь дулаалга хийх хэрэгтэй.

Хөдөлгүүрийн тос солихдоо юуг анхаарах вэ?

Автомашины хөдөлгүүрийн тосыг монголчууд хавар намар сольдог.Хөдөлгүүрийн тосоо сольсноос хойш таван мянган км явж байж, дахин солих хэрэгтэй. Мөн өөрийн машинд тохирохыг нь сонгох шаардлагатай. Өвлийн улиралд хөргөлтийн шингэнээ зайлшгүй солиулах хэрэгтэй. Манай орны нөхцөлд 40 хэмийн хүйтэнд хөлдөггүй шингэн хийхэд болно. Хугацаанд нь солиогүйгээс болж, шингэний тослох чадвар муудах, нагор тогтож хөдөлгүүр байх ёстой хэмжээнээс хэт их халалт үүсэж, сальник резин жийргэвч муудах, шингэн хөлдөж хөдөлгүүрийн блок радиатор болон бусад эд ангиуд гэмтэх эрсдэлтэй. Хөдөлгүүрийн тосыг тухайн нөхцөлд нь таарсан автомашинд тохирсон зориулалтын тосыг хэрэглэснээр автомашины элэгдлийг багасгаж, бүрэн хүчээр ажиллах ба шатахуунд хэмнэлттэй байх болно. Автомашины маркаас хамаарч тохирсон тос хийх шаардлагатай.

Нийтэлсэн: Т.Урангуа

Өвлийн улиралд автомашинаа хэрхэн зөв арчлах вэ?  
Үзсэн: 4372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй