Шууд Chart

“Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаан 27 дахь жилдээ зохион байгуулагдана

2023-11-09 11:48:27

Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яамнаас хамтран “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулж байна.

Монгол орныхоо болон дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг сайхан монгол бичигтнүүдийг тодруулж нийтэд алдаршуулах, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан сурталчлах, монгол бичгээ өөрийн улс болон олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү уралдаанд:  

  • 1-11 дүгээр ангийн сурагчид: а) 1-7 дугаар анги б) 8-11 дүгээр анги
  • Монгол хэл, бичгийн мэргэжлийн багш
  • Насанд хүрэгчид (Үүнд оюутан болон төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс, ахмад настан, монгол бичиг сонирхогч иргэд)
  • Энэ хичээлийн жилд 12 дугаар анги төгсөх сурагчид
  • Уран бичлэгийн ангилал
  • Бичвэрийн бус бүтээл
  • “Сайхан бичигтэн анги”
  • Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд гэсэн ангилалаар өрсөлдөж болох юм.

Уралдаанд оролцогч 12 дугаар ангийн сурагчид бичлэг бүтээлээ 2023 оны 12 дугаар сарын 01-ний дотор, бусад ангиллын оролцогч мөн сарын 15-ны дотор МОНЦАМЭ агентлаг “Хүмүүн бичиг” сонины “Монголын сайхан бичигтэн-2023 олон улсын уралдаанд” гэсэн хаягаар ирүүлнэ.

“Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаанд оролцохыг хүсвэл доорхи удирдамжтай танилцана уу.


“Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаан 27 дахь жилдээ зохион байгуулагдана  
Үзсэн: 2446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-12 13:44
Shudraga shuudeggui l ym shig baisan

Бидэнтэй нэгдээрэй