Шууд Chart

Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй нярайд мэс засал амжилттай хийлээ

2023-11-09 15:05:25

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг нярайн тасагт өчигдөр "Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй” төрсөн нярайд мэс засал хийжээ. 

Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын багийхан болон Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч Б.Ариунболд, Н.Давааням, хагалгааны сувилагч н.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон хийсэн байна.

Нярай нь эхийн хэвлийд буюу ураг байхдаа оношлогдсон бөгөөд ЭХЭМҮТ-ийн эмч нарын багтай холбогдон нярайн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт үзүүлжээ.

Нярай хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. 


Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй нярайд мэс засал амжилттай хийлээ  
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй