Шууд Chart

Нийтээрээ сэтгэл хангалуун байх: Сэтгэл ханамж, аз жаргалтай байдал нь авлигатай тэмцэхэд нөлөөлдөг

2023-11-10 16:41:54

Энэхүү нийтлэлд 2022 оны “Авлига ба амьдралын сэтгэл ханамж: шилжилтийн үе” нэртэй судалгааны хураангуйг оруулсан болно. Судалгааг Эстонийн Таллин хотын Бизнесийн Сургуулийн Гайгысыз Ашыровтой болон Удирдлагын тэнхимийн доктор Лука Андриани нар гүйцэтгэн Киклос сэтгүүлд нийтэлсэн байна.

Аз жаргал, сэтгэл ханамжтай байдал нь хувь хүний ололт амжилт төдийгүй нийгмийн ахиц дэвшлийн гол тулгуур юм. Хувь хүн аз жаргалтай, сэтгэл ханамжтай байснаар хүрээлэн буй орчин, нийгэмдээ илүү тууштай, оролцоотой байдаг. Тиймээс судалгааны чухал асуудал нь дараах асуулт байв.

Сэтгэл ханамжтай, аз жаргалтай байх нь авлигатай тэмцэхэд нөлөөлөх үү?

Авлигын үр дагаварт нийтийн эрх ашгийг хамгаалахад зарцуулагдах хөрөнгө багасаж, улс орны аюулгүй байдал, төрийн үйлчилгээ муудах зэргээр нийгэм-эдийн засагт гажуудал үүсдэг. Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд төрөөс хэрэгжүүлэх бодлого, хууль тогтоомж чухал хэдий ч ижил төстэй хууль тогтоомжууд зарим оронд илүү сайн хэрэгжих тохиолдол байдаг. Тиймээс авлигатай тэмцэхэд зөвхөн зохих төрийн бодлого болоод хууль тогтоомжоос гадна нийгмийн дэмжлэг, олон нийтийн оролцоо чухал юм.

Судалгааны үр дүнгээс дараах санал зөвлөмжийг гаргажээ:

·         Амьдралын нөхцөл, санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун байгаа хүмүүс авлигын хэргийн талаар мэдээлэх магадлал өндөр байдаг.

·         Мөн сэтгэл хангалуун байгаа хүмүүс авлигын эсрэг бусад хүмүүсийн үйлдэл өөрчлөлт авчирна гэдэгт илүү итгэдэг.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд ба "Happiness gap": 

Тус судалгааг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад хийхэд хүйтэн дайны дараа авлигын эсрэг олон шинэчлэл хийсэн ч зах зээлийн эдийн засагт шилжих институцын шилжилтийг хөнгөвчлөхийн тулд авлига, хахууль өргөн хэмжээнд тархсан хэвээр байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд эдгээр улсууд Баруун Европын бусад орнуудтай эдийн засгийн хөгжлийн хувьд дөхөж очихуйц хэмжээнд хүрсэн хэдий ч хөрш зэргэлдээх орнуудтайгаа харьцуулахад ард иргэд нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байна. Үүнээс дүгнэхэд Төв болон Зүүн Европын орнуудад “Happiness gap” гэж нэрлэгдэх үзэгдэл бий болсон.

"Happiness gap"  гэдэг нь чөлөөт, зах зээлийн эдийн засаг, ардчилсан засаглалын шинэ хэв маягаас үүдэн нийгэмд үүсэж буй ажилгүйдэл, ядуурлын улмаас ард иргэд амьдралдаа сэтгэл хангалуун бус, аз жаргалгүй байх үзэгдэл юм. Шинэ нөхцөл байдалд хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагаа төрийн байгууллагуудтай холбон тайлбарлаж, нийгэмд гэрэл гэгээ,  сайн сайхан байдал дутагдаж байгаагийн хариуцлагыг эцсийн эцэст төр хүлээх ёстой гэж үзэх болсон. Тиймээс иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулж, нийтээрээ хангалуун байх бодлого хэрэгжүүлснээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.

Нийгэм-эдийн засгийн нөөц ард иргэдэд хүртээмжтэй байснаар иргэд нь сэтгэл хангалуун /аз жаргалтай/ болж, төр засгаас баталсан хууль тогтоомжийг илүү үнэнчээр дагаж мөрддөг.

Тэгш бус байдал нэмэгдсэнээр хувь хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж буурч байгаа нь иргэдийг хууль тогтоомжид захирагддаггүй, нийгмийн эсрэг зан үйлд хүлцэнгүй болгож байна. Нийгэмд харш, хууль бус зан үйл нь нийгэмд үзүүлэх зарлагын хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ утгаараа сэтгэл хангалуун байдал, аз жаргал нь мөнгөтэй хамааралтай байж болох юм.

Бодлого боловсруулагчид иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилго дор зах зээлийн бус үйлчилгээний бодлогын талаар үр дүнтэй зардал, үр ашгийн дүн шинжилгээ хийж иргэдийн амьдралын сэтгэл ханамжийг сайжруулах  үзүүлэлтүүдийг тооцоолох нь зохистой. Хэдийгээр авлигын асуудал байсаар байх магадлалтай ч ард иргэд нь авлигыг үл хүлцдэг болох нь авлигатай тэмцэх гол үндэс юм.

Эх сурвалж: http://blogs.bbk.ac.uk/


Нийтээрээ сэтгэл хангалуун байх: Сэтгэл ханамж, аз жаргалтай байдал нь авлигатай тэмцэхэд нөлөөлдөг  
Үзсэн: 10981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-11 09:54
Ineeherei hi

Бидэнтэй нэгдээрэй