Шууд Chart

ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал Азийн дэд бүтэц, Хөрөнгө оруулалтын банкны төлөөлөлтэй уулзав

2023-11-13 10:49:49

ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгч, дэд бүтэц зам тээврийн хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Анжен Вэй болон хөрөнгө оруулалтын шинжээч Б.Нами нарыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар Монгол Улсын холбогдох хилийн боомтуудад хэрэгжүүлэх төслийн талаар санал бодлоо солилцож, Гаалийн ерөнхий газрын зүгээс Монгол Улсын хийлийн боомтын хөгжүүлэлтийн талаар товч мэдээлэл танилцууллаа.

Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт 209 гишүүн орнуудтай хамтран ажилладаг. Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, Монгол Улсын гаалийн байгууллага нь Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны төлөөлөлтэй уялдаа холбоотой, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГЕГ


ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал Азийн дэд бүтэц, Хөрөнгө оруулалтын банкны төлөөлөлтэй уулзав  
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй