Шууд Chart

Дорнод аймагт Нярайн скринингийн төв нээлтээ хийлээ

2023-11-24 14:47:07

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр АШУҮИС-ийн Нярайн скринингийн төв нээгдлээ.
 
Тус төвийн нээлтэд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, ЭМГ-ын дарга Ч.Оюунаа нар болон албаны бусад хүмүүс оролцов.
 
Нярайн скрининг шинжилгээний төвтэй болсноор нярайн хэдэн дусал цусыг шинжилж, төрөлхийн хөгжлийн гажиг, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг байгаа эсэхийг илрүүлснээр, эмчилгээнд цаг алдалгүй хамруулж, эрт үеийн эндэгдлээс сэргийлэхээ гадна, оюуны хомсдол, бие бялдрын хөгжлийн хоцрогдол, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.
 
 
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дорнод аймагт Нярайн скринингийн төв нээлтээ хийлээ  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй