Шууд Chart

"Чингис хаан" одонт Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Шанхай хотноо тоглолоо

2023-11-28 10:22:04

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрийн их танхимд толилууллаа.

Тоглолтонд Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд тэргүүтэй албаны төлөөллүүд болон Шанхай хотын төр, засгийн удирдлага, гадаад улсаас тус хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар зэрэг нийт 1100 гаруй гадаадын үзэгчид үзэж сонирхжээ.

Нийтэлсэн: Т.Урангуа

"Чингис хаан" одонт Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Шанхай хотноо тоглолоо   
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bnaa [127.0.0.xxx] 2023-11-29 12:14
Zaa delhiigeer neg yntsgaah shig bolj

Бидэнтэй нэгдээрэй