Шууд Chart

Соёлын яам уран бүтээлчдийг дэмжих шинэ цахим танилцуулгатай боллоо

2023-11-28 11:02:57

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 чиглэлийн уран бүтээлч, ААН-үүдийг холбох, хамтран уран бүтээл туурвих боломжийг бүрдүүлсэн https://creativehub.mn/ дижитал систем өнөөдөр нээлтээ хийлээ.

https://creativehub.mn/ дижитал системийн нээлтэд Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал тэргүүтэй албаны төлөөлөл болон уран бүтээлчид оролцож үг хэллээ.

Нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин:

“Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-д Соёлын бүтээлч үйлдвэрлэл, үндэсний үнэт зүйлийг бүтээх, хадгалах, хамгаалахад зориулсан мэдээллийн систем, цахим технологи нэвтрүүлэхээр заасны дагуу Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим соёл” арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан болно. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Нэг баг” буюу Салбарын дотоод автоматжуулалтын систем,  “Нэг салбар” буюу Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн систем, “Нэг соёл” буюу “Бүх нийтийн соёлын боловсролын систем”, “Нэг хуудас” буюу “Салбарын дата удирдлагын систем” бүхий соёлын салбарын нэгдсэн цахим шилжилтийг хийж бүрэн дижиталжуулахаар зорин ажиллаж байна. Харин энэ удаад бид бүхэн “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчид, уран бүтээлчид орон зай, цаг хугацаа үл хамааран, харилцан хамтран ажиллах боломжтой нэгдсэн систем бүхий дэд бүтэц болох Creative hub системийг бий болгон өнөөдөр нээж байгаадаа баяртай байна” гэлээ

Уран бүтээлч та бүхэн энэхүү системд өөрөө бүртгэлээ хөтөлж, бүтээлч арга барил, ур хийц технологи, шилдэг бүтээлүүдийн танилцуулгаа тогтмол шинэчилж оруулснаар контент бүтээгчид, найруулагч, урлаг судлаач, эвент менежер, маркетер, цуглуулагчдад өөрийгөө танилцуулах, карьераа хөгжүүлэх боломжийг хайх, бүтээлч салбарын зах зээлд нэвтрэхэд нэн шаардлагатай цахим танилцуулгатай болно.

 

Нийтэлсэн: Т.Урангуа

Соёлын яам уран бүтээлчдийг дэмжих шинэ цахим танилцуулгатай боллоо  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй