Шууд Chart

ЭХЭМҮТ: Төрөлхийн цөсний ерөнхий сувгийн эмгэгтэй хүүхдэд дурангийн аргаар мэс засал хийлээ

2023-11-29 16:12:35

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд хүүхэд, нярайн мэс заслын тусламж үйлчилгээндээ шинэ технологи, эмчилгээний аргыг амжилттай нэвтрүүллээ.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг, Цээжний мэс заслын тасгийн эмч нарын баг төрөлхийн цөсний ерөнхий сувгийн эмгэгтэй хүүхэд болон төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар анх удаа мэс засал хийсэн байна.

Цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээндээ эмчилгээний шинэ арга, технологийг үе шаттай нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.  

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭХЭМҮТ: Төрөлхийн цөсний ерөнхий сувгийн эмгэгтэй хүүхдэд дурангийн аргаар мэс засал хийлээ  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй