Шууд Chart

"Уушгины хатгаа өвчний эсрэг 13 цэнт вакцины судалгаа"-ны үр дүнг танилцууллаа

2023-11-30 09:25:08

Австралийн Мельбурны Мурдокийн Хүүхдийн судлалын хүрээлэнтэй хамтран эхлүүлсэн "Уушгины хатгаа өвчний эсрэг 13 цэнт вакцины судалгаа"-ны үр дүнг танилцуулах уулзалт боллоо. 

Уулзалтад Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, төвийн алба, тасгийн төлөөллүүд болон Murdoch Children's Research Institute-н доктор, профессорууд оролцож, "Уушгины хатгаа өвчний эсрэг 13 цэнт вакцины судалгаа"-ны үр дүнгийн талаар харилцан санал солилцлоо.

Уг судалгааны явцын болон үр дүнг хэлэлцэх тайлангийн хурал 11 дүгээр сарын 29-ний өдөр оролцогч талуудтай хамтран зохион байгууллаа.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр ХӨСҮТ-ийн Тандалт болон Лабораторийн багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: ХӨСҮТ


"Уушгины хатгаа өвчний эсрэг 13 цэнт вакцины судалгаа"-ны үр дүнг танилцууллаа   
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй