Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайтай байх юм. Үүнд:
-Чанартай, шим тэжээлтэй хоол идэх,
-Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
-Улирлын байдалдаа тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий өмсөх
-Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
-Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
-Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
-Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
-Өдөрт 2-3 хумс саримсыг хоол ундандаа хэрэглэх
-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгэн иллэг хийх
-Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших
-Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргууд орно.
Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайтай байх | ||
Үзсэн: 1084 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: